Томуугаас сэргийлэх зөвлөмж (видео кино)

"Томуугаас сэргийлэх зөвлөмж (видео кино)" цааш унших »
Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвараас сэргийлэх

САНАМЖ

 

\Ард иргэдэд\

 

Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвараас сэргийлэхийн тулд хүн бүр эрүүл ахуйн, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардалагтай

 

Үүнд:

 

-       Ханиаж найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хэрэглэсний дараа хогийн саванд хаях

-       Гараа сайтар савандаж зөв угаах

-       Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх

-       Нүд, хамар, аманд бохир гараар хүрэхгүй байх

-       Шаардлагатай үед амны хаалт зүүх (2 цаг тутамд солих)

-       Аминдэмээр (витамин С, чацаргана, аарц) баялаг хоол хүнс хэрэглэх

-       Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх

-       Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх

-       Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх

-       Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх

Хэрвээ танд:

 

          Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар  битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл Халдварт Өвчний Судлалын Үндэсний Төвийн 100 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 

Эх сурвалж: http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=72&Itemid=1

 

Одоогоор байдлаар хамгийн үр дүнтэй арга нь хувь хүн өөрөө хоол ундаа сайн идэж уух, амарч сайн унтаж байх, спортоор хичээлэх, ядрахгүй байх, дархлаагаа сайжруулах, олон хүнтэй газар явахгүй байх, гараа сайн угааж байх, гэр орноо сайтар цэвэрлэж байх гм зүйлс л байна даа.

 

Амны хаалт (маск) хэрэглэх талаар ДЭМБ ямар зөвлөмж өгч байгаа вэ?

 

Хэрэв та өвчлөөгүй бол амны хаалт (маск) зүүх шаардлагагүй.  

Хэрэв та өвчтэй хүн асарч байгаа бол өвчтөнтэй ойр харьцах үедээ маск зүүж, харьцаж дууссан даруйдаа маскаа авч, гараа сайтар угаах шаардлагатай. 

Хэрэв Та өвчтэй үедээ аялал зугаалгаар явах эсвэл бусад хүмүүстэй харьцах шаардлага гарвал амны хаалт зүүж байх хэрэгтэй. 
Амны хаалтыг ямар ч нөхцөлд зөв хэрэглэх нь хамгийн чухал. Буруу хэрэглээ нь халдвар тархах боломжийг нэмэгдүүлдэг. (http://www.who.int/csr/resources/publications/Adviceusemaskscommunityrevised.pdf) and www.flu.mn

 

Төрөх хүүхдийн хүйс тодорхойлох эртний хятадын арга
 
Дараах хүснэгтээс харж та охинтой болох эсвэл хүүтэй болохоо төлөвлөж болно.  Хүснэгтийн дээд эгнээнд үр тогтсон сар (төрсөн сар биш), эхний эгнээнд эмэгтэйн үр тогтсон үеийн 18-45 насыг (хий настайгаа) жагсаасан байна.

"Төрөх хүүхдийн хүйс тодорхойлох эртний хятадын арга" цааш унших »
Томуугийн А (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй тохиолдлыг өрхийн эмчийн хяналтанд

Томуугийн А (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй тохиолдлыг өрхийн эмчийн хяналтанд, гэрт нь тусгаарлаж, эмнэлгийн тусламж,

үйлчилгээ үзүүлэх заавар

  • Томуугийн хөнгөн, дунд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн өвчтөн, сэжигтэй хүнийг өрхийн эмчийн хяналтанд гэрт нь тусгаарлаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд өвчтөний биеийн байдал, амьдрах орчин, үгдрэл, хүндрэл гарч болзошгүй нөхцөл байдлыг үндэслэн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх асуудлыг шийднэ.
  • Гарын ариун цэврийг чанд сахих, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, бусад хүнтэй ойрын (1 метрээс дотогш) зайнаас харьцахаас зайлсхийхийг зөвлөнө.
  • Өвчтөнийг гэрт нь асрах хүнтэй байлгах, халдварт өөр бусад хүн өртөхөөс сэргийлнэ.
  • Өвчтөнд аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, шингэн зүйл хангалттай уухыг зөвлөнө.
  • Гэртээ тусгаарлагдсан өвчтөн эхний ээлжинд амны хаалт зүүж, хэрэв бололцоотой бол, өвчтөн ба түүнийг асарч буй хүнийг өвчний халдвартай үеийн туршид амны хаалт зүүлгэх, амны хаалтыг хэрхэн устгах талаар зөвлөсөн байна.
  • Өвчтөнтэй харьцах бүрт асран хамгаалагч нь гараа угаана.
  • Халуун бууруулах эм (ацетилсалицил агуулсан эмийг хүүхдэд хэрэглэхээс зайлсхийх), шингэн сэлбэх уусмалыг хэрхэн хэрэглэх, хоол хүнс, хэвтрийн дэглэмийн талаар өвчтөнийг асарч буй хүнд зааварчилгаа, томуугийн улмаас нянгийн гаралтай хатгаагаар хүндэрсэн тохиолдолд антибиотикийг хэрхэн хэрэглэх талаар заааварчилгаа өгөгдсөн байна.
  • Биеийн байдал нь сайжирч, өвчний шинж тэмдэг бүрэн гүйцэд арилсны дараа эмчийн зааврын дагуу ажил, сургууль, цэцэрлэгтээ явна.
  • Өрөө, тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийнэ.
  • Гэрийн тавилгыг саван эсвэл халдваргүйтгэгч бодистой усаар тогтмол угааж цэвэрлэнэ. 
  • Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлнэ.

 

Эх сурвалж: http://www.nccd.gov.mn

Харшил үүсгэдэг 100 хот, таны оршин байгаа хот байгаа юм биш биз дээ
            McAllen, Texas             Wichita, Kan.             Louisville, Ky.             Oklahoma City             Jackson, Miss.             Dayton, Ohio             Augusta, Ga.             Tulsa, Okla.             Knoxville, Tenn.             Little Rock, Ark.
"Харшил үүсгэдэг 100 хот, таны оршин байгаа хот байгаа юм биш биз дээ" цааш унших »
Мэргэжлийн сумогийн их аварга Д.Давгадорж тоглосон “Фанта”-гийн реклам

"Мэргэжлийн сумогийн их аварга Д.Давгадорж тоглосон “Фанта”-гийн реклам" цааш унших »
Домина хэмээх сэвхний тосны талаар


Нэг найз маань энэ тосны талаар мэдээд өгөөч гэсэн юм. Би гэгч хүн зав зай муутай гүйж байгаад мартсан байна лээ. Сая эмнэлэгийнхээ аптек ортол гэнэт санаж асууж сураглалаа. 40000 вон үнэтэй. Дажгүй сайн тос гэнэ. 2 сарын дараа үр дүнгээ өгдөг. Эм үйлдвэрлэдэг солонгос компани үйлвэрлэн гаргадаг юм билээ.

Сүүлийн үед Монголд их зарагдаж байгаа гэсэн. Хэр үр дүнтэй юм бол, хэрэглэж байсан хүн, хэрэглэж байгаа хүмүүс нь санаа бодлоо бичээд үлдээвэл бусаддаа хэрэгтэй шүү.

 

How much do you know about sexual dysfunction?
Таны бэлгийн сулралтын талаарх мэдлэг хэр байдаг бэ?. Хүн өвчнийг тусаж байж мэдэх биш, аливаа нэг өвчний талаар өөрийн гэсэн мэдлэгтэй байж өвчин тусахаас урьдчилан сэргийлж байх нь чухал. Сүүлийн үед дэлхийн нийтээр ихсэх байгаа өвчин бол бэлгийн сулрал,  энэ өвчин нь манай орны хувьд сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа гэсэн статистикийн бус мэдээ байдаг. Та энэ өвчний талаарх мэдлэг мэдээлэлээ шалгана уу?. Сэтгэдэл дээрээ асуултынхаа дугаарыг тавиад бичээрэй.
"How much do you know about sexual dysfunction?" цааш унших »
(Нийт: 207)